БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэвлэх

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явахыг хүсэгч иргэд Та бүхнийг Солонгосын Хөдөлмөрийн биржээс “татуулах, нэр цохон санал ирүүлэх, зурагаар сонгуулах, шалгалтын дугаар кодоор татуулах” гэх зэргээр хэн нэгэн этгээд хандаж байвал энэ нь ямар ч нөхцөл боломжгүй зүйл болохыг анхаарна уу!

Учир нь БНСУ-ын гадаадаас ажиллах хүч сонгох үйл явц зөвхөн програмын тусламжтайгаар явагддаг бөгөөд солонгосын ажил олгогч нь ажилтан сонгох явцдаа ажил хайгчийн хувийн мэдээллийг програмаар харах боломжгүй байдаг. Хувийн мэдээллийг ингэж хааснаараа гадны нөлөөгүйгээр ажил хайгчийг сонгох боломж үүсдэг байна. Энэхүү хаалтыг програмдаа нэвтрүүлснээр БНСУ-ын АҮХНГ-д НҮБ-аас 2011 онд “Төрийн үйлчилгээний байгууллагын авлига, хээл хахуульгүй шударга систем” гэдэг хүндэт шагнал хүртээсэн байна.

Энэхүү зуучлах програмд ажил хайгчийн дугаар код, овог нэр, цээж зураг болон бусад хувийн мэдээлэл нууцлагдсан байдаг. Учир нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүний хувийн мэдээллийг харах боломжийг програмаар хориглосон. Зөвхөн ажил хайгч, ажил олгогч хоёр Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар ажил хайгчийн хувийн мэдээллийг харах боломж үүсдэг.

Хууль бусаар нэр зааж сонгох, ажилд зуучлах явдлыг бүх шатанд таслан зогсоосон арга хэмжээг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд тусгаж, програмд нэвтрүүлсэн нь ухаалаг шийдэл болсон байна. Солонгосын ажил олгогч нь зуучлах нэрийдлээр буюу хууль бусаар хүн сонгох зорилгоор Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр очсон ч тухайн ажил хайгчийн зураг болон нэрийг Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа харах боломжтой учраас зөвхөн Хөдөлмөрийн биржээс санал болгосон хүнийг л буюу тавьсан шалгуур хангасан хүнийг л авах боломжтой юм.

 

Иймд, иргэд та бүхний мэдээлэл хомс, сонор сэрэмжгүй байдлыг ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Эх сурвалж: http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/511

 
You are here: Home Мэдээлэл Зарлал АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН