БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Сэтгүүлч Ч.Болорчулуун БНСУ-д урилгаар очиж нутаг нэгт монголчууддаа илтгэл тавилаа

Хэвлэх

Манай төвөөс БНСУ-д Е-9 визээр буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, нутагтаа буцаж ирээд амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дунд илтгэлийн уралдааныг жил бүр зарладаг. Түүнчлэн энэхүү уралдаанд 1-р байр эзэлсэн иргэнийг АҮХНХЭГ-аас БНСУ-д урьж нутаг нэгт хүмүүст нь илтгэл тавиулах арга хэмжээг зохион байгуулдаг. Уг уралдаан нь БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, нутаг буцах сэдэл төрүүлэх, урам зориг өгөх зорилготой юм. 2016 онд тус уралдаанд Ньюс агентлагийн сэтгүүлч Ч.Болорчулуун амжилттай оролцож БНСУ-д урилгаар очиж нутаг нэгт монголчууддаа илтгэл тавьсан. Түүний хувьд "Рио 2016" паралимпийн наадмыг сурвалжилсан бөгөөд 2018 онд БНСУ-д улсад зохиогдох өвлийн олимпийн үеэр "Пёнчан 2018" паралимпийн наадмыг сурвалжлахаар болжээ.


 
You are here: Home Мэдээлэл Зарлал Сэтгүүлч Ч.Болорчулуун БНСУ-д урилгаар очиж нутаг нэгт монголчууддаа илтгэл тавилаа

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН