БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

2021 оны 6 дугаар сарын 28

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

ü Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас

(http://solongos.hudulmur-halamj.gov.mn) –аар 09:00-18:00 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. /Зөвхөн дурдсан өдөр, цагт хандахыг анхаарна уу/

ü Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

ü Бүртгүүлэх иргэн харъяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.

ü Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно.

ü Бүртгүүлэх явцад програмаар төлбөрийн хураамж төлөх дансны дугаар автоматаар гарч ирнэ.

 

ü Бүртгэл хийгдэж, төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

ü Бүртгүүлэх бичиг баримт /гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх/ болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлэн болгож цахимаар оруулна. Хэрэв гар утсаар зураг авсан тохиолдолд А-4 хэмжээтэй бичгийн цагаан цаасан дээр бичиг баримт, зургийг тус тусад нь тавьж бичгийн цаасны хэмжээг бүрэн багтааж зургийг дарж бэлтгэн оруулж болно./Сүүлийн 3 сарын дотор/

ü Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн утасны дугаар байна.

ü Нийт 4000 иргэн бүртгэл хийгдэнэ. Үүнээс: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 744, Эцсийн шалгаруулалт буюу ур чадварын шалгалтаас сонгож авах хүний тоо 676 байна.

2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

ü Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин Q үсгээр эхэлсэн байна/

ü Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 29, 30-ны өдөр 24 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/

ü Бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд /2021 оны 6-р сарын 29, 30, 7-р сарын 1, 2, 5-ны өдрүүдэд/ багтаан ХХҮЕГ-т бичгээр хүсэлт гарган /орон нутгийн иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс/ хураамжийг буцаан авах боломжтой. /Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаан олгох боломжгүй/

ü Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр бүртгүүлсэн иргэний овог нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг тодорхой бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

- 18- 39 настай байх (1981 оны 6-р сарын 30-наас 2003 оны 6-р сарын 29-ны өдрийн хооронд төрсөн);

- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

- БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

- Өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);

- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 /60 сар/ болон түүнээс дээш жил ажиллаагүй байх;

- Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд зөвхөн Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.

Бүртгэлтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү.

http://hudulmur-halamj.gov.mn/news/show?id=1174

https://www.youtube.com/watch?v=8zX9l4h0z00

 

 

 
You are here: Home Мэдээлэл Зарлал ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН