БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ГАДААД АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦОО ХЭРЭГЖИХ ТУХАЙ ЗАРЛАЛ

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 оноо (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 47.5 оноо нь 95 оноотой ижил байна.)-ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан 1 дэх шалгалтад тэнцүүлэх бөгөөд

1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-07-20 )
 

2019 оны УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Ур чадварын шалгалт 2019.06.27-30-ны өдрүүдэд Политехник коллеж дээр явагдана. СХТТШ-д тэнцсэн иргэд доорх хуваарийн дагуу өдөр цагт шалгалт авах газар бэлэн байна уу.

1 дэх шалгалт буюу СХТТШ-нд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

СХТТШ-д тэнцсэн иргэд ур чадварын шалгалтанд заавал хамрагдана. Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.

Ур чадварын шалгалтын бүтэц

º Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүтнэ.

º Биеийн тамир 30, ярилцлага 30, суурь ур чадвар 40 оноотой байх буюу нийт 100 оноотой байна.

2019 оны Ур чадварын шалгалтын хуваарийг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-06-21 )
 

2019 ОНЫ 2-Р СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн,  дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй  иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.

2019 оны 6 сарын 20

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

1. Хуваарь

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-06-20 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 44-с 28

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр359
mod_vvisit_counterӨчигдөр797
mod_vvisit_counterЭнэ долоо хоног5917
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног4563
mod_vvisit_counterЭнэ сар3383
mod_vvisit_counterӨмнөх сар20258
mod_vvisit_counterНийт4936821

We have: 8 guests, 1 bots online
Таны хаяг: 18.218.254.84
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/5-р сар/04
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН