БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас томилсон Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад заавал тэнцсэн байх ёстой бөгөөд зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л Солонгос Улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2020 оны 8 дугаар сарын 03

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам;

Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар;

Хамтран зохион байгуулагч : Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2020-08-03 )
 

Е-9 визтэй амралтаар болон 3 сарын бичигтэй ирсэн иргэдийн анхааралд

2020 оны 6 сарын 17 -18-ны өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр БНСУ-руу буцаж явах иргэд 6 сарын 11-нээс өмнө Монгол дахь И Пи Эс төв дээр ирж тусгаарлах байрны хаягаа өгч баталгаажуулж авна уу.

Хаяг : Хан –уул дүүрэг Гэгээнтэн офисс /ХХБ-тай байр/ 7 давхарт 701 тоот

Утас : 11-310949

Сүүлд шинэчлэгдсэн ( 2020-06-08 )
 

Нутаг буцах зардлын болон 13 дахь сарын даатгалаа буцааж аваагүй иргэдийн анхааралд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барина уу. Дараах материалыг өөрийн биеэр авчирч өгнө. Бүрдүүлэх материал:

1. Гадаад пасспорт, иргэний үнэмлэхний эх хувь

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга байж болно.

Даатгуулагч нас барсан, паспортаа гээгдүүлсэн г.м бусад мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбоо барина уу

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2020-06-02 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 44-с 25

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр378
mod_vvisit_counterӨчигдөр797
mod_vvisit_counterЭнэ долоо хоног5936
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног4563
mod_vvisit_counterЭнэ сар3402
mod_vvisit_counterӨмнөх сар20258
mod_vvisit_counterНийт4936840

We have: 7 guests online
Таны хаяг: 18.117.73.187
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/5-р сар/04
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН