БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зарлах хугацаа хойшлогдсон тухай мэдэгдэх нь

2019 оны 1-р СХТТ Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг 4 сарын 15-ны өдөр зарлах байсан боловч БНСУ руу гадаад ажиллах хүч илгээгч бусад улс орнуудын тусгай шалгалтын бүртгэл болон шалгалтын явцаас шалтгаалан тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зарлах хугацааг түр хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.

Дээрх шалтгааны улмаас Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг 4 сарын 23-ны өдөр зарлана.

2019 оны 1-р Тусгай шалгалтын оноог ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-04-15 )
 

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД ГАДААДААС АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦООГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-03-01 )
 

Дуудлага худалдааны зарлал

БНСУ-ын АҮХНХЭГ болон ХХҮЕГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан дараах комьютерийг худалдах тул сонирхож буй хувь хүн болон хуулийн этгээдийг оролцохыг урьж байна.

Худалдах бараа

Desktop компьютер процессорын хамт (хуучин)

Үзүүлэлт, тоо ширхэг

LG брэнд, 2012оны 4 сарын 25нд худалдан авсан, 35 ш, зарласан нэгж бүрийн үнэ 270,000вон буюу 240ам.доллар

Дуудлага худалдаа зарлах арга

Зарласан нэгж бүрийн үнээс дээгүүр санал болгосон үнээс эхлэнэ.

Дуудлага худалдааны бичиг баримт хүлээн авах газар

БНСУ-ын АҮХНХЭГ -ын Монгол дахь Төлөөлөгчийн газар

Худалдсан барааг хүлээлгэн өгөх хугацаа

Гэрээ хийсэн өдрөөс хойш 1 долоо хоногийн дотор

Бараа хүлээлгэн өгөх газар

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар

Бусад

- барааг агуулахаас гаргах зөөвөрлөх зардлыг дуудлага худалдаанд ялагч хариуцна.

- дуудлага худалдаанд оролцохын өмнө барааны бүрэн бүтэн байдал, үзүүлэлт, барааг гаргах явцыг заавал шалгаж байж оролцоно уу. Хайхрамжгүй байдлаас болж гарах асуудлыг оролцогч хариуцна.

- барааг тусгайлан засварлахгүй, одоогийн байгаа байдлаар гэрээ хийх бөгөөд дараа нь эвдрэл гэмтэл элэгдэл гэсэн шалтгаанаар засуулах шаардлага тавих эрхгүй болно.

Дуудлага худалдаа хийх өдөр цаг ба анхны зарлах үнэ

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-02-25 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 37-с 23

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр215
mod_vvisit_counterӨчигдөр966
mod_vvisit_counterЭнэ долоо хоног5758
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног5186
mod_vvisit_counterЭнэ сар51374
mod_vvisit_counterӨмнөх сар286224
mod_vvisit_counterНийт4149291

We have: 27 guests, 1 bots online
Таны хаяг: 3.145.74.54
 , 
Өнөөдөр: 2024/4-р сар/18
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН