БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах "Онооны систем" хэрэгжих тухай зарлал

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2018 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо(ХЭЗТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны систем хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны систем нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадваруудад дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны системийн 1 дэх шалгалт (СХТТШ) -нд хамгийн доод хязгаарын оноо (аж үйлдвэр 88 оноо) -ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр онооны дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.2 дахин их тоонд багтааж тэнцүүлж авах бөгөөд

1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.

Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасан(бүртгэлийн байранд тестийн ном байрлуулсан ) -ын дараа бүртгүүлээрэй.

Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.

2018 оны 2 сарын 28

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-03-01 )
 

БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа гадаад иргэдэд зориулсан сургалт

БНСУ-ын АҮХНХЭГазраас нутаг буцах гадаад иргэдэд зориулан дараах сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулдаг.

- Солонгос хэлний TOPIK шалгалтад бэлтгэх сургалт

- Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт (Гэрээгээр 3-с дээш жил ажилласан иргэдэд зориулсан мэргэжлийн сургалтууд: талх нарийн боов, машин засвар, эксковатор гэх мэт)

Эдгээр сургалтад хамрагдсан иргэдэд дараах урамшууллын оноо болон боломжуудыг олгодог.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-02-27 )
 

2018 онд Монгол улсад Тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах болсон тухай мэдэгдэх нь

Өнгөрсөн 2017 онд Тогтвортой ажилласан гадаад ажилчдын тоо их байсан учраас БНСУ-ын АҮХНХЭГазраас тухайн онд тусгай СХТТШалгалт авахгүй байх шийдвэр гаргасан. Энэ жил туршлагатай гадаад ажилчдыг дэмжих зорилгоор 2018 онд 2 удаа буюу 4-р сар болон 8-р сард тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тусгай шалгалтын бүртгэлийн хуваарь удахгүй зарлагдана.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

- Хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сар ажиллаад визний хугацаандаа сайн дураараа

нутаг буцсан байх (2010 оны 1 сарын 1-нээс хойш орж ирсэн байх)

- 18-39 настай байх

- Ял шийтгэлгүй байх

- БНСУ-аас албадан гаргаагүй байх

- Хилээр гарахыг хязгаарлаагүй байх

- Е-9, Е-10 визээр 5 жилээс дээш хугацаагаар оршин суугаагүй байх

СХТТШ-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын Гадаад ажилчин сонгон шалгаруулах албаны 052-714-8557 утаснаас лавлана уу.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-02-08 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 44-с 33

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр725
mod_vvisit_counterӨчигдөр896
mod_vvisit_counterЭнэ долоо хоног5486
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног4563
mod_vvisit_counterЭнэ сар2952
mod_vvisit_counterӨмнөх сар20258
mod_vvisit_counterНийт4936390

We have: 11 guests online
Таны хаяг: 3.144.72.54
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/5-р сар/03
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН