БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2016 ОНЫ 4 ДЭХЬ УДААГИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД (ЭМҮШ)

1. Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт (СХТТТШ) (2016 оны 12 дугаар сарын 14-нд нэрсийг зарласан иргэд) 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд (ЭМҮШ) хамрагдана уу.

2. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд 2016 оны 7 дугаар сарын 5-нд тэнцсэн боловч ЭМҮШ-нд хамрагдаж амжилгүй хоцорсон иргэд мөн хамрагдах боломжтой.

3. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд ХХҮЕГ-д өөрийн биеэр ирж БНСУ-ын Хөдөлмөрийн биржийн ажил хайгчийн бүртгэл хийлгэнэ үү.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-12-14 )
 

2016 оны 4 дэхь Тусгай шалгалтын хариу зарлах хугацаа хойшлогдсон тухай

Өнгөрсөн 11 сарын 14-15ны өдрүүдэд явагдсан 2016 оны 4 дэхь Тусгай шалгалтын хариуг 12 сарын 12-ны өдөр зарлах хуваарьтай байсан ч тодорхой шалтгааны улмаас хариу зарлах өдрийг 12 сарын 14-ний өдөр болгож хойшлуулсныг мэдэгдэж байна. Тиймээс 2016 оны 4 дэхь Тусгай шалгалтын хариуг 12 сарын 14-ний өдөр зарлана.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-12-09 )
 

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулах нь

БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хооронд байгуулсан “Ажиллах хүч илгээх санамж бичиг”-ийн дагуу Монголын талаас ажилчин илгээх албан ёсны эрхтэй байгууллага нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар болохыг БНСУ-ын Гадаад ажилчид хүлээн авч буй агентлагын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.

Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр "Хөдөлмөрийн гэрээгээр бүртгэнэ, явуулна, хөдөлмөрийн биржээс татуулна, 5 сая төгрөгөөр явуулна" гэх мэт худал хуурмаг, буруу ташаа мэдээллүүд гарсаар байна. Эдгээр мэдээллийг тавьж буй "Хөх мана сүлд", "Liberty gate", "Энх Мон ST " зэрэг компаниуд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны үйл ажиллагаатай огт хамааралгүй болохыг мэдээлж байна.

Иймд иргэд та бүхнийг дээрх компаниудын зарлал мэдээлэлд хуурталгүй, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой хандаж, эдийн засгийн ямар нэг хохирол амсахгүй байхыг хүсье.

БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг эрхлэх газрын Монгол дахь Төлөөлөгчийн Газар

2016 оны 11 сарын 23ны өдөр

Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-11-23 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 46-с 40

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр295
mod_vvisit_counterӨчигдөр977
mod_vvisit_counterЭнэ долоо хоног3403
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног7785
mod_vvisit_counterЭнэ сар12651
mod_vvisit_counterӨмнөх сар21252
mod_vvisit_counterНийт5044027

We have: 10 guests online
Таны хаяг: 216.73.216.213
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/11-р сар/13
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН