БНСУ-ын Хөдөлмөрийн Яам, Монгол улсын НХХЯ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу 8 дахь удаагийн СХТТШ-ыг дараах байдлаар авах болсныг мэдэгдэж байна. Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсэж буй иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.
Дэлгэрэнгүй...