БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Aagiihee: asuult

umnuh onii ner bairshsan hvmvvst sanal irj baij daraagiin shakgatiin hvmvvst sanal irsneer yawah uu uuruur helbel 180nii ner bairshasan hvmvvs yawj duusaj baij 19onii ner bairshsan hvmvvs yawah uu? 19onii hvmvvsees hichneen hvn yawsan be

ХАРИУЛТ: Монгол улсаас БНСУ руу гадаад ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг ба гэрээгээр явсан иргэдтэй холбоотой мэдээллийг http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтаараа дамжуулан зарладаг.

2020-05-05

Esui: asuult

sain bnuu odoogoor solongosiin hudulmuriin birjd burtguuleed neree huleej bgaa hichneeen hun bgaa hichneen hun ywsan be ene talaar medeelel uguuch ee

ХАРИУЛТ: Монгол улсаас БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтэс хариуцдаг ба http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтаараа дамжуулан олон нийтэд зориулсан мэдээг гаргадаг.

2020-04-29

dcn dcn: !!!

Emegtei humuust ajliin sanal iruuleh tal deer jaahan yrij heleltsej bolohgui yu, tsaad talaas buh ym shaltgaalna gdgiin medne l dee . Ene talaar jaahan bodoltsoj uzeerei gj huseh bnaa bayrllaa

ХАРИУЛТ: БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаг байгууллагаа болох ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтэст хандан энэ асуудлаа дэвшүүлэх нь илүү оновчтой болов уу.

Бидний хувьд энэ асуудалтай холбоотой мэдээллийг хүргэхэд БНСУ нь нийт 16 орноос гадаад ажиллах хүч авдаг ба эмэгтэйчүүдийн ажлын байр харьцангуй бага буюу оёдлын үйлдвэр, хүнсний үйлдвэр зэрэг байдаг.

2020-04-28

Энхболд Отгонбаяр: солонгос site дээр заавал бүртгүүлэх шаардлагатай юу

Бүх шалгалтандаа тэнцээд биржээс нэр чинь ажил хайгчаар байршсан гэж байсан харин сүүлд сонсохнээ нэг солонгос site дээр бүртгүүлдэг гээд байсан заавал тэнд бүргүүлэх шаардлагатай юу?

ХАРИУЛТ: Заавал бүртгүүлэх шаардлага бол байхгүй. www.eps.go.kr сайт нь БНСУ-д ажил хайгчаар байршсан иргэд ХЭЗТ-той холбоотой өөрийн мэдээллээ харах боломжийг олгодог. Дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж харна уу.

Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон /ХЭЗТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар

2020-04-01

Eturbat: Шалшалтын материал

2019-онд авсан солонгос хэлнй түвшин тогтоох шалгалтын материал хаанаас үзэх боломжтой вэ?

ХАРИУЛТ: EPS-TOPIK шалгалтын материалыг нийтэд зарладаггүй. Харин ижил төстэй материалуудыг нэгтгэсэн тестэн дээр ажиллаж шалгалтад бэлдэх боломжтой. Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.- энэ холбоос дээр дарж ороод зааврын дагуу ажиллана уу.

2020-03-10

Hollywoodstar: ажлын санал

Ажлын саналууд 2 сарын 17 нд л хамгийн сүүлд ирсэн бна. Нэрсээ хараагүй хүмүүс эндээс нэрээ хараарай.Админ нь хариулахгүй байсан болохоор мэдэхгүй байгаа нэгэндээ туслах гэж орууллаа.Уучлаарай 2020 оны 2 сарын 17 ных шүү

ХАРИУЛТ: МУ-аас БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг www.hudulmur-halamj.gov.mn сайт юмуу НЭГ БАГ, НЭГ УЛС гэсэн фэйсбүүк групээс харна уу.

2020-02-28

mungunsukh: zaawal shuuu

Hariyalal Darhand odoo Ulaanbaatart bga bol hna ochij gereeni ajilchind burtguuleh we

ХАРИУЛТ: Бүртгэлийг онлайнаар хийх төлөвтэй байгаа. Бүртгэлийн зар тавигдах үед дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

2020-02-17

Aagiihee: asuult

sain baina uu. ajiliin sanal her irj bga we sanal irsen esehee harah bolomj baidag uu

ХАРИУЛТ: Байгаа. МУ-аас БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг ба ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг www.hudulmur-halamj.gov.mn сайтаараа зарладаг. Мөн НЭГ БАГ, НЭГ УЛС гэсэн фэйсбүүк групээр ч зарладаг.

2020-02-07

dcn dcn: ...

hiii Ene odriin mend. Neg ym lavalh gsiinmaa.Hudulmuriin birj deer ochij neree uragshluulhaar ajliin sanal hurdan irdeg gnuu. Ene bolomjtoi yu

ХАРИУЛТ: Тийм зүйл байхгүй. БНСУ нь нийт 16 орноос гадаад ажиллах хүч авдаг ба АҮХНХЭГ нь гадаад иргэдийг хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулахдаа коджуулдаг. Тиймээс урагшлуулах, хойшлуулах гэсэн ойлголт байхгүй.

2020-02-04

Zozo: Ajliin sanal

Tegeed bs ajliin sanal turuulj burtguulsen hund turuulj irne gj bh uu?

ХАРИУЛТ: Ажлын санал хэнд хэзээ ирэх нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг.

2020-02-03

Zozo: Ajliin sanal

Sn bnu ymar ulirald ajliin sanal iheer irdeg we? Emegteichuuded ajliin sanal her irj bga bol?

ХАРИУЛТ: Дулааны улиралд ажлын санал их ирэх хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн ажлын санал харьцангуй бага байдаг. Гэрээний ажлын саналын 10 хүрэхгүй хувийг эмэгтэй ажлын санал эзэлдэг.

2020-02-03

мэргэн: e9

hii neg uildvertee 3 jil ajillaad iraen tusgai shalgalt uguh erh ni neelttei yuu?

ХАРИУЛТ: БНСУ-ын АҮХНХЭГ-аас тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн иргэдийн нэрсийг гаргаж ирүүлдэг. Энэ жагсаалтад нэр байгаа иргэд тусгай шалгалт өгөх боломжтой. Тиймээс эхлээд ХХҮЕГ-т хандаж нэрээ шүүлгэх шаардлагатай. Лавлах утас: 7712-1285

2020-01-26

Azaa9508: Гэрээний ажлын виз

Танайх гэрээгээр ажлын виз бүртгэл хийдэг үү тийм өол хэзээнээс эхлэх вэ

ХАРИУЛТ: Манайх БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(СХТТШ)-ыг зохион байгуулдаг. Энэ оны СХТТШ-ын бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Бүртгэлийн тов гарангуут сайт дээр зар тавигдах болно.

2020-01-17

Usuhbayr: Шивээс

Сайн байнуу? Хүзүү дээрэ шивээстэй бүртгүүлээд явахад асуудал байга юу?.

ХАРИУЛТ: Бүртгүүлэхэд шивээс ямар нэгэн асуудал болохгүй. Харин СХТТШалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ордог ба ЭМҮШ-гээр авдаг цусны, шээсний, БЗХӨ-ний зэрэг шинжилгээний аль нэгэнд тэнцээгүй хүн БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэл хийлгэх боломжгүй болдог.

2020-01-16

Khishigtur: Burtgel hezee we 2020 onii

Saina baina uu 2020 onii burtgel hezee we

ХАРИУЛТ: 2020 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Бүртгэлийн тов гарангуут сайт дээр зар тавигдах болно.

2020-01-14

Виз: E9

Өмнө нь гэрээгээр буюу Е9 визээр 5 жил 2 сар албан ёсоор ажиллаад эх орондоо ирсэн. 5 жил гэж хугацаа заагаад байна л даа. Яг хугацаа ярьвал энэ хугацаанд би ажлын байраа 3 сольсон. 3 солихдоо 2удаад нь ажил хайх хугацаанд 2сарын хугацаатай буюу нийт 4 сар монголд байсан. Энэ тохиолдолд яах вэ

ХАРИУЛТ: Визний зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас олгодог тул энэ тохиолдолд хэрхэн шийдэхийг тухайн байгууллагаас лавлах нь зүйтэй.

Ер нь бол БНСУ-д оршин суусан хугацааг тооцохдоо эх орондоо байсан хугацааг нь хасаж тооцдог ч 2017 оны 11 сард орсон өөрчлөлтөөр Е9 визээр 5-аас дээш жил болсон иргэдэд энэ төрлийн визийг дахин олгохгүй гэсэн заалт орсон.

2020-01-13

Jaima: E9

Sain bna uu daraagiin tusgai shalgalt xeze we ?

ХАРИУЛТ: Одоогоор тусгай шалгалтын тов хараахан гараагүй байна. Тов гарангуут сайт дээр шалгалтын зар тавигдах болно.

2019-12-03

Khb: Khariu

Sain Baina minii ner birj deer bairlaagui butsaagdsan gej garch Baina yamar shaltgaanaar butsaagddag be

ХАРИУЛТ: Мэдээлэлд алдаа гарсан тохиолдолд буцаагддаг. Та манай төвийн 310949 юмуу ХХҮЕГ-ын 77121285 утас руу залгаж дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

2019-11-27

Tgs: E9

Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр байгаа бол шалгалтад бүртгүүлж болно. Нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэдийг л тусгай шалгалтад бүртгэдэг. E9 визээр 5с дээш жил ажилцаншд хамаагүй юу тэр? Бүртгүүлж болно гэсэн үг үү?

ХАРИУЛТ: Е9 визээр 5-аас дээш жил болсон иргэдийн хувьд тусгай шалгалтад бүртгүүлж болох ч шалгалтад тэнцээд байршин ажлын санал авлаа гэхэд визний зөвшөөрөл олгогдохгүй болсон байгаа. Энэ нь 2017.11 сараас хэрэгжиж эхэлсэн Цагаачлалын хуулинд орсон өөрчлөлтөөр Е9 визээр 5-аас дээш болсон иргэдэд энэ төрлийн визийг дахин олгохгүй болсонтой холбоотой.

2019-11-08

Bambi: Шинээр бүртгэл хэзээ эхлэх вэ ?

Шинээр бүртгэл хэзээ эхлэх вэ ?

ХАРИУЛТ: Энэ оны бүртгэл дууссан ба ирэх жилийн бүртгэлийн тов гарангуут сайт дээр зар тавигдана.

2019-11-08

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 6
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН