БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Lhagvaa0803: Asuuj todruulah zvilbna

E7 VIZEER meregjiliin ajiltan gargana gesen zariin daguu neg gazar bvrtgvvlsen yumaa tgd odoo solongosoos ur chadvariin shalgalt avah hvmvvs irne gesen tendee tentsvvl vizendee orno gesen ene bolomjtoi yu her naidvartai ve hariulaad uguuch

ХАРИУЛТ: Е-7 визээр мэргэжлийн ажилтан илгээх талаар холбогдох төрийн байгууллагаас асууж лавлана уу? Манайх зөвхөн Е-9 визний мэргэжлийн бус ажилтан илгээдэг байгууллага болно.

2023-01-26

Dorjoo12: Asuuh zvil garaad

Сүүлийн тусгай шалгалтанд тэнцээд сая илгээгдээд нэр байрших дээр татгалзсан нэвтрэх эрхийн хязгаарлалт гэсэн хариу ирсэн байна. Энэ ямар шалтгаантай байж болох вэ.4 жил 10 сар дээр коронагийн 1 жил сунгагдсан нөлөөлсөн юм бол уу.

ХАРИУЛТ: Ер нь хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах 2 -3 шалтгаан байна. Хууль журмын зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон, мөн 5 жилээс дээш болсон бол хязгаарладаг. Гэхдээ ковидын үеийн визний сунгалттай бол шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй байх, ХХҮЕГ-т биеэр очиж уулзана уу

2023-01-20

Мягмарням: Заавал хариулаад өгөөрэй

2023 оны гэрээний ажилтаны хүсэлт авах нь хэзээ бэ ? Online aaр бүртгүүлэх боломж байгаа юу

ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Тов гарангуут шалгалтын зар манай сайтад тавигдана. Сүүлийн жилүүдэд EPS-TOPIK шалгалтын бүртгэл цахимаар явагдаж байгаа.

2023-01-15

kapkan: xariulaad ogoorei please

sain bna uu bi say 12 sard aylaliin visa ogood 7- oor tatgalzsan ymaa. Tegsen gereend burtguulsen bsan ajilin sanal 1 sarin 7nd irchixlee. Ene aylalin tatgalzsan visa gereenii visand noloolox bolowuu xariulaad ogoorei bayrallaa

ХАРИУЛТ: Нөлөөлөх магадлалтай. Аяллын визэнд татгалзсан хариу авсан хүмүүст гэрээний виз татгалзаж байсан тохиолдлууд бий.

2023-01-12

Ганхөлөг: Mongolian student

Сайн байна уу Би их сургуулийн 2-р дамжааны оюутан зуны амралтаар 2сарын хугацаатай гэрээтээр ажил хийх боломж байгаа юу? хаана хандах хэрэгтэй вэ ?

ХАРИУЛТ: Боломжгүй. БНСУ-д гэрээгээр ажиллахад солонгос хэлний түвшин тогтоох шалгалт EPS-TOPIK өгч тэнцэн, ЭМҮШ-нд хамрагдаж байж БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулдаг тул хугацаа их шаарддаг.

2023-01-05

TUMENSAIKHAN OTGONKHUU: Zovolgoo avah

Snbnu 2014on9sariin19nd solongos yvaad,2022onii 7sard 5jil duusaad butsah heregtei bsan bolovch koronagaas bolood 1jil sungagdaad 5sar iluu baij bgaad 2022onii 12sariin9nd mongoldoo irsen bgaa 23onii gereenii burtgeld hamragdah bolomjtoi bolvuu? Tusgai shalgalt bol ogoh bolomjgui bh tiim bolhoor dahiad helnii shalgaltaas ehlej burtguuleh bolomj bgaa bolvuu?

ХАРИУЛТ: Таны бичсэн хугацаа зөрүүтэй байна уу, та 2014 онд яваад 2022 онд ирсэн гэвэл 8 жил болох гээд байна. Тиймээс манай төвийн 310949 утсаар холбогдож зөвлөгөө авна уу.  Мөн та тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтаас нэрээ шүүлгэх боломжтой.

2023-01-02

Lhagvaa0803: Asuult

Solongost 6jil garan gereegeer ajilaad irsen odoo butsaad garah yamar bolomj bna bas ter tusgai shalgalt gedeg yumand ni yaj oroh ve yu2 bvrdvvleh ve

ХАРИУЛТ: Асууж тодруулж, ярилцаж байж зөвлөгөө өгөх боломжтой учир та манай төвийн 310949 утсаар холбогдоно уу.

2022-11-30

akuna: zowolgoo awax

Сайн байна уу би 40 настай солонгост хараар амьдарч байгаад өршөөлөөр ирсэн хилийн ямар нэгэн хориг байхгүй тиймээс гэрээнд орж болох эсэхээ мэдэх гэсэн юм

ХАРИУЛТ: БНСУ руу гэрээгээр бүртгэхэд нас заадаг ба 18-39 настай байх гэсэн шаардлага байдаг.

2022-11-25

nerguimaa: БНСУ Яаманд өргөдөл гаргах нь

Сайн байна уу? би солонгос улсад хэлний бэлтгэлд суралцаад 2 жил болоод 2022,10,22 өдөр ирсэн. Дахин явахдаа ажиллахаар явах хүсэлтэй байгаамаа.Тиймээс дараагийн гэрээгээр явах иргэдийн шалгалт хэзээ болох вэ? 2023 оны хэдэн сард болох бол тов нь хэзээ гарах вэ?

ХАРИУЛТ: Ирэх оны гэрээний бүртгэл буюу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах ХЭЗТ-СХХТШалгалт (EPS-TOPIK)-ын бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Тов гарангуут сайт дээр шалгалтын зар тавигдана. Та өмнөх шалгалтын заруудыг ЭНГИЙН СХТТШ цэснээс харах боломжтой.

2022-11-16

Davgasumberel: Sugaraa

Ner bairshsanaa yaah haraad bn bairshsan batalgaajsan gd burtguuleed harna ghiin

ХАРИУЛТ: eps.go.kr сайтад бүртгэл буюу ID үүсгээд нэвтэрч орсноор харах боломжтой. eps.go.kr сайт нь монгол хэлээр заавартай тул зааврын дагуу бүртгэлээ үүсгээд мэдээллээ харна уу.

2022-11-09

odkhan: Гэрээний ажилд зуучилна гэсэн зарууд их байгаад байна ямар учиртай вэ

Сайн байна уу Хөдөлмөрийн гэрээгээр нэр байршсан хүмүүсийг татна гэж 8сая гэсэн зарууд яваад байна. Хөдөлмөр халамжийн гадаадад ажилчин илгээх төвийнхөн өөрсдөө гаргадаг гэсэн цуу яриа их гарч байна Үнэхээр ийм зүйл болдог бол шалгалт энэ тэр өгч цаг удах хэрэг байдаг юмуу даа Мөнгө өө өгөөд шууд л гарчихмаар байна шд Ххүт дотоод ажилчид хүн зуучлаад мөнгө аваад байгаа нь үнэн бол тэднийг хянаж шалгадаггүй юмуу Хичээж хэлийг нь сурч шалгалтыг нь давж байхад мөнгө өгсөн хүн урдуур хойгуур ороод байвал арай шударга бус байна аа

ХАРИУЛТ: Сайн байна уу? Е-9 визээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гаргадаг албан ёсны байгууллага бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болно. Гэрээний ажилд зуучилна гэсэн зарууд их байгаа тул ямар төрлийн визээр ямар хугацаагаар явуулах гэж байгааг болон энэ чиглэлээрээ албан ёсны хуулийн дагуу зөвшөөрөлтэй эсэхийг сайн шалгах хэрэгтэйг зөвлөж байна. Залилангийн хэргүүд их байгааг анхааруулж байна. Е-9 визээр БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог тогтолцоо нь НҮБ-аас шилдэг шударга тогтолцоо болохыг баталсан байдаг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдын нэрийг барьж иргэдийг залилж мөнгө төгрөг авдаг хүмүүс маш их байдагийг анхааруулья. Гадаадад ажилчин илгээх тогтолцоонд буюу программд гаднаас нөлөө орох боломжгүй байдаг.

2022-10-19

555666: Asuult

Sain bnuu. 2017 ond tembuugeer owchlood 2jil emchiin hynaltand bj bgaad odo buren edgersen. Tehde esreg biet ni tsusnaas eroso arildaggui gene. Teged emchees asuugahaar buren edgersen titr ni idewhgui zuger geh yum. Solongost hudulmuriin gereeger ajillahad ene noloolohuu. Humuus titr ni idewhgui bol zuger geh yum. Harin orchuulgiin towchoo ntreer orood orchuulga sain hilgerei geh yum. Ene talaar medeelel ogooch

ХАРИУЛТ: Титр нь 1:0 болсон бол боломжтой. ХХҮЕГ дээр өөрийн биеэр очиж Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Эсвэл 77121285 утсаар хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож авна уу.

2022-10-04

Oyu6666: Гэрээ болон аялалын виз

Аялалын визаны хүчинтэй хугацаанд гэрээний шалгалтанд тэнцсэн тохиолдолд яах вэ? Эрүү мэндийн үзлэгтээ тэнцээд бирж дээр нэр байршин хүлээх хугацаанд аялалын мульти визээ ашиглаад яваад ирэх боломжтой юу?

ХАРИУЛТ: Ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Гадагшаа явах хугацаа чинь ажлын санал ирэх үетэй давхцахгүй бол асуудал байхгүй.

2022-09-17

tsogtoo0612: БНСУ

Сайн байна уу солонгост 4жил 10сар болоод ирээд дахиад гард 6сар болсон нийтдээ 5жил 4сар болсон одоо гарах ямар боломж байгаа вэ

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр байгаа тохиолдолд тусгай шалгалтад бүртгүүлж болно. Тусгай шалгалтад тэнцвэл БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар нэрээ байршуулах боломж бий.

2022-09-08

баярсайхан нямжаргал: гэрээний шалгалтын тухай

бүртгүүлээд утас дээр маань ямар ч бүртгэлийн дугаар ирээгүй тэгээд шалгалтын хуваариа харахаар дугаараа мэдэхгүй учир мэдэх боломжгүй байгаа юм аа яг адилхан овог нэртэй 2хүн байгаад байнав регистрийн дугаараараа шалгалтын өдрөө харуулах боломжтой болов уу холбоо барих утасны дугаар байна уу 7000-0949 дугаар чинь утасаа авахгүй байна. яаратай хариу

ХАРИУЛТ: Та өөрийн биеэр ХХҮЕГ-т очиж шалгуулах боломжтой. Манай төв СХТТШалгалт явагдаж байх үеэр шалгалтын танхимд ажилладаг тул 9 сарын 22-ний өдөр хүртэл ажлын 310949, 700-0949 утаснуудад хариу өгөх боломжгүйг анхаарна уу.

2022-08-30

Отгонхишиг: Гэрээний ажилчин

Намар дахин бүртгэл явагдах уу.жилд хэдэн удаа бүртгэдэг вэ?дараагийн бүртгэл хэзээ болох вэ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл жилд нэг удаа явагддаг. Энэ жилийн бүртгэл 5 сарын 26-ны өдөр цахимаар хийгдсэн. Тиймээс намар бүртгэл явагдахгүй.

2022-08-24

bilgvvn0720: tsahim visa

tsahim visa yamar hugatsaanii dara gardag we 2 sar bolood irsengvi ingej uddag yum bolwuu

ХАРИУЛТ: Цахим виза 7-90 хоногт ирдэг. Тийм. Ингэж уддаг тохиолдлууд гардаг.

2022-05-13

Болдбаатар Бадамханд: Гэрээгээр явах

Яөж бүртгүүлэх вэ?

ХАРИУЛТ: СХТТШ-ын бүртгэл 4 сарын 25-ны өдөр цахимаар явагдсан.

2022-04-28

Enkhbold85: Төлбөр төлөөд бүртгэл код ирэхгүй байна

Сайн байна уу? Санал хүсэлтээ уншдаг ч юм уу? Бүү мэдээ. Ямар холбоо барихад хэцүү юм бэ дээ. Мэдээлэл ч болсон өгөх зорилгоор утас холбоогоо авах яаж хэрхэн холбогдохыг зааж зааварламаар юмаа. Арай гэж хэдэн цаг болж бүртгүүлсээн. Кодоо аваад төлбөр хийлээ бүртгэлийн дугаар ирэхгүй байна. Хэнд хандах юм болоо? Баталсан батлаагүй мөнгө аваад таг болдог юм уу? Энэ ажлаа хийсэн шиг хийлдээ… яагаад төлбөр мөнгөө өгөөд бүртгүүлж байгаа хүмүүсийг уландаа гишгэж дорд үзээд загнаад байгаа юм. Ямар хэцүү юм бэ зүгээр юм асуух гэж бөөн юм болох юм. Бараг 100 залгалаа. Ганц холбогдсон. Би яаж мэддийн дахиад мөнгө явуулаад үз ч гэж байх шиг. Эхний явуулсандаа баталгаа аваагүй байж та бүхний юунд итгэж өгөх юм бэ? Арай ч дээ… аль нэг сувагаараа хүнтэй ярьж холбогдож мэдээлэл өгдөггүй юм уу?

ХАРИУЛТ: БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул тэндээс тодруулна уу. Утас: 77121285

2022-04-28

tsogtoo0709: Асуулт

Яаж бүртгүүлэх заавар байна уу

2022-04-27

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 3
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН