БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

zilong: Яаралтай хариулж өгөөч

Сайн байна уу. 3 сард бүртгүүлээд, бүх шатандаа тэнцээд нэрээ байршуулаад сая 10 сарын 29 нд eps.go.kr сайт дээр шалгахад "хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох" гэдэг дээр ГАРСАХ гэсэн бичиг нэмэгдсэн байсан. Биржээс залгахыг хүлээж байгаад өнөөдөр шалгатал ГАРСАХ гэсэн бичиг байхгүй болсон байна. Ямар учраас ирэх гэж байсан ажлын гэрээ ирэхээ больдог юм бэ. Ямар нэгэн шударга бус үйлдэл байгаа гэсэн эргэлзээ төрж байгаа учраас асууж байгаа шүү.

ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох дээр гарсан гэдэг нь Солонгос ажил олгогч гадаад ажилчин авах зөвшөөрлөө Хөдөлмөрийн яамнаас авсан гэсэн үг ба зарим тохиолдолд Солонгос ажил олгогч нар гадаад ажилчин авахаа больсноо мэдэгдэж ажлын саналаа цуцлах тохиолдол гардаг.

2019-11-06

khashkhuu: Ур чадварын шалгалтын хариу

Ур чадварын шалгалтын хариу 11.6нд гарна гэсэн өгсөн хүмүүс ямар сайтаар орж өөрийгөө тэнцсэн эсэхээ харж болох бэ? Мөн эрүүл мэндийн үзлэгийн тов хэзээ гарах бэ?

ХАРИУЛТ: УЧШ-нд тэнцсэн иргэдийн нэрсийг манай сайт болон ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтаар зарласан байгаа. ЭМҮШ-г 11 сарын 11-15ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулна.

2019-11-06

ganaat2001: асуулт

хэлний шалгалт хэзээ болох бэ?

ХАРИУЛТ: Энэ жилийн шалгалт дууссан. Ирэх жилийн СХТТШалгалтын хуваарь тухайн үедээ зарлагдана.

2019-11-04

dcn dcn: garsah

sain bnuu. garsah gdg temdeglegee hiigdej bj zaaval ajliin sanal ireh uu. garsah gdg temdeglegee hiigdeegui bj ajliin sanal irdeg uu

ХАРИУЛТ: www.eps.go.kr сайт нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдэд Солонгост хөдөлмөр эрхлэхтэй холбоотой өөрийн мэдээллийг харах, хянах боломжийг олгодог сайт юм. Байршсан иргэний бирж дээрх мэдээлэлд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд сайт дахь мэдээлэлд тэмдэглэгээ хийгддэг.

2019-11-01

Erhnee: Хэзээ чвах вэ?

Сая ур чадвараа өгцөн ер нь энэ ондоо багтаж явах уу. Хүмүүс он гаргаж байж явна гэхийн уг нь анхны зар дээрээ энэ ондоо багтаж явна гэж байсан энэ ондоо явах уу?

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын хариуг 11 сарын 6-ны өдөр зарлах ба тэнцсэн иргэд 11 сарын 11-нээс хуваарийн дагуу ЭМҮШ-д хамрагдана. ЭМҮШ-д тэнцсэн иргэд 11 сарын 13-наас эхлэн Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэл хийлгэх ба байршсан иргэд ажлын санал авснаар Солонгос улс руу гэрээгээр явах боломж нээгдэнэ. Хэнд хэзээ ажлын санал ирэхийг урьдчилан тааж хэлэх боломжгүй ба энэ нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг.

2019-10-23

Mongoljingoo: E9

Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр байгаа бол шалгалтад бүртгүүлж болно. Найдвартай юмуу? Би одоо солонгост F3 визээр амьдарч байна. Шалгалтаа өгөөд гэрээгээр амьдармаар байна....... зарим хүмүүс болохгүй ээ гэх юм.....

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр байгаа бол шалгалтад бүртгүүлж болно. Нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэдийг л тусгай шалгалтад бүртгэдэг.

2019-10-15

yavah: zaaval hariulaad ogooch

sain bn uu. suuliin uyd ajiliin sanal yagaad mash baga irj bga ve? tusgai shalgaltand orood tentssen humuust her bolomj bdag ve? tusgai shalgaltand tentseed 1 jil bolhod ner irehgui bol dahin yamar arga hemjee avah ve?

ХАРИУЛТ: Солонгост ажил хайгчаар байршсан иргэдэд ажлын санал тавих эсэх нь Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг. Монгол ажилчин авах хүсэлтэй Солонгос ажил олгогч бага бол ажлын санал бага ирнэ, их бол ажлын санал их ирнэ. Тусгай шалгалтад тэнцсэн хүмүүс хамгийн сүүлд ажиллаж байсан (1 жилээс дээш хугацаагаар) үйлдвэрээсээ ажлын санал авах эрхтэй байдаг. Тиймээс байршингуутаа хуучин үйлдвэр рүүгээ ярьж мэдэгдвэл ажлын санал хурдан авах боломжтой. Сүүлийн үйлдвэр нь ажлын санал тавиагүй тохиолдолд өөр ажил олгогч ажлын санал тавьтал хүлээхээс өөр арга байхгүй.

2019-10-09

Билэгзаяа: УЧШ хаана бүртгүүлж өгөх вэ?

Сайн байна уу? EPS-СХТТ шалгалтыг 2019.10.01-ны өдөр өгөөд тэнцсэн юмаа. Одоо УЧШ хаана хэрхэн өгөх вэ? Хаана бүртгүүлэх вэ? Юу юу авч очих ёстой вэ?

ХАРИУЛТ: СХТТШ-д тэнцсэн иргэд УЧШ-д ордог тул бүртгүүлэх шаардлагагүй. УЧШ-ын хуваарийг 10 сарын 14-ний өдөр зарлана. Зарласан хуваарийн дагуу Монгол-Солонгосын политехник коллеж дээр очиж шалгалтаа өгнө.

2019-10-02

Esui: Asuult

Sain bnuu. Bi 2018-06-18 4jil10 saraa duusgaad nutag butssan ym.tusgai shalgaltand ner maani erooso orqu ym nadaas omn buyu hoin irsen hunii ner tusgai shalgaltand oroh erhte humuusin nersiin jagsaaltand ortsn bhii miniih ogt orqu ym yaagd orqu bgaag helj ogj tuslaach.

ХАРИУЛТ: Танаас хэд хэдэн зүйлийг тодруулж лавлах шаардлагатай тул манай төвийн 310949 дугаар руу холбогдож зөвлөгөө авна уу.

2019-09-30

Г. Бямбажаргал: Солонгос улсад ажиллахыг хүсч байна

Сайн байна уу? Би энэ жил 24 нас хүрч байгаа ба Солонгос улс руу ямар ч хамаагүй чиглэлээр гарч ажиллахыг хүсч байна. Гарч болох боломж бололцоонуудыг хэлж туслаж өгнө үү хэмээн хүсч байна...

ХАРИУЛТ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжтой бөгөөд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авдаг. СХТТШалгалтын бүртгэл жил бүр хийгддэг ба бүртгэлийн тов гарангуут шалгалтын зарыг манай сайтаар зарладаг. СХТТШалгалтын бүртгэл хийгдэх өдрүүдэд бүртгүүлэн, шалгалтаа өгч тэнцсэн иргэд эрүүл мэндийн шинжилгээ өгч тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар нэрээ байршуулах эрхтэй болдог. Байршсан иргэн ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломж нээгддэг.

2019-09-23

Mongoljingoo: E9

Өмнө нь гэрээгээр ирээд 7сар болоод нутаг буцсан. Дараа нь 3жил болоод жил 10 сараар визээ сунгуулаад сүүлийн 9сард нь нутаг буцсан. 7сар + 4жил 1сар= 4жил 8сар болоод байгаа тусгай нэр маань байна бүртгүүлбэл болохуу?. Одоо яваад буцаж ирвэл тэгээд цаашдаа дахиж явах боломжгүй учир харлах бодолтой байгаа ...

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр байгаа бол шалгалтад бүртгүүлж болно. Гэрээний визнээс Е7-4 виз рүү солих боломж байдаг. Гэрээгээр ажиллах 4 жил гаран хугацаандаа солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэн, мэргэжлийн ур чадвартайгаа нотлох бичиг баримттай болвол визээ солиулах боломжтой. Хоёр орны харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу гэрээгээр явж байгаа иргэд нь үүрэг хариуцлагаа ухамсарлан цаашид хууль ёсны дагуу ажиллах амьдрах арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.

2019-09-19

khashkhuu: Ур чадварын шалгалт

2019 оны 9сарын 3нд Солонгос хэлний шалгалтаа өгөөд тэнцсэн юм аа. Ур чадварын шалгалтаа хэдэн сарын хэдний өдөр өгөх бэ?

ХАРИУЛТ: 2019 оны 10 сарын 18-ны өдөр ур чадварын шалгалтын хуваарийг зарлана. Харин мэргэжлийн ур чадварын үнэлгээнд орох хүсэлтэй иргэдийг 10 сарын 14-16ны өдрүүдэд бүртгэнэ.

2019-09-16

Hollywoodstar: 9 сарын 3нд

9 сарын 3нд бүх нийтийн амралтын өдөр гэсэн энэ өдөр шалгалт өгөх хүмүүс шалгалт өгөх нь өөрчлөгдөхгүй хэвээрээ байгаа юу

ХАРИУЛТ: Гаргасан хуваарийн дагуу шалгалт хэвийн явагдана.

2019-08-30

Enkhjin_namuuhan: Бүртгүүлэлт

Sain bnu? Say bvrtgel yvaad duuschihsan bn. Odoo nohoj bvrtgvvlj boloh boloh bolov uu? 2018ond bvrtgvvld shalgltandaa ondr onoo avd tentssen bolovch huviin shaltgaanaas bld duusgj chdaagui. Saynii yvsgdsn bvrtgvvleltnd nohoj bvrtgvvlj blhu? Daraagiin bvrtgel hzee yvagdh ve

ХАРИУЛТ: Нөхөж бүртгүүлэх боломжгүй. Бүртгэл явагдах өдрүүдэд л бүртгүүлэх боломжтой байдаг. Дараагийн бүртгэл ирэх онд болно.

2019-08-24

nyamaa: Тусгай

Сайн байна уу тусгай шалгалтанд орох шалгуур нь юу юм бол солонгосд хэдэн жил болсон хүн орхуу?

ХАРИУЛТ: Ерөнхий шаардлага нь БНСУ-д 3-аас дээш жил ажилласан, хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй буцаж ирсэн иргэд хамрагдах боломжтой байдаг.

2019-08-21

Hollywoodstar: Шалгалт өгөх

www.hudulmur-halamj.gov.mn уруу ороод хажуу талд нь БНСУ уруу гэрээгээр явах иргэдийн шалгалт өгөх өдөр харах цонх байгаа тэр дээр дараад нарийн хуулас дээр байгаа бүртгэлийн кодоо хийж шалгаарай.Зарим нэг хүмүүсийх 9 сарын 3 нд галгалт өгөх өдөр зарим хүмүүсийх 9 сарын 24 нд гээд янз янз гарч байна лээ шүү.Эртхэн үзээд өдрөө мэдэхгүй бол шалгалтын өдрөөс хоцорчихвий

ХАРИУЛТ: Шалгалтын хуваарийг сайтны нүүр хуудсанд оруулсан. Шалгалтын хуваарийн зарыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2019-08-20

L.Baterdene: Medehgvi bna

Shalgaltiin huwaari aa yaj harah ym be medeh hvn bn uu

ХАРИУЛТ: Шалгалтын хуваарийг сайтны нүүр хуудсанд оруулсан. Шалгалтын хуваарийн зарыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2019-08-19

Otgonbayar2415: Шалгалтын хуваарь

8 сарын 6 нд бүртгүүлсэн. шалгалтын тов хэзээ гарах вэ

ХАРИУЛТ: Шалгалтын хуваарийг сайтны нүүр хуудсанд оруулсан. Шалгалтын хуваарийн зарыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2019-08-19

Баагийнаа2: Шалгалтын нэрс

Шалгалтын нэрс хэзээ байрших вэ

ХАРИУЛТ: Шалгалтын хуваарийг 8 сарын 19-ний өдөр сайтаар зарлана.

2019-08-16

Wade_bm3: Help

Тэмбүү тусаад эмчлүүлээд 4 жил болж байгаа. Шинжилгээгээр эсрэг биетээр нь тодорхойлдог болохоор эерэг гараад явж болохгүй гээд байна. Зарим хүмүүс дархлаа сайн үед эсрг эбиет илэрдэггүй гээд байх юм. Зарим нь эмчилгээ хийлгээд эрүүл болсон эмчийн бичигээ орчуулга хийгээд аваад очсон гээд байна. Тэгэж явсан хүмүүс байгаа юу?

ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авна уу. Утас: 7712-1285

2019-08-12

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 7
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН