(АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР)
2025.05.22
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН 243 ИРГЭНИЙ бүртгэлийн дугаар болон Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарийг танилцуулж байна.
Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.
○ Шалгалтын оноог шалгах арга
① "EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)
② Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)
③ "Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.
④ Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.
Нэг. Шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:
ü Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;
ü Ерөнхий шинжилгээний төлбөр 133,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд тушаах);
ü Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);
ü Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;
ü Шинжилгээнд өөрийн өмнөөс бусдыг оруулахыг хориглох;
ü Амны хаалт (маск) заавал хэрэглэх;
ü Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах /Цаг болон хувийн зохион байгуулалтыг маш сайн хангах/;
ü 08:30-12:30 цагийн хооронд хуваарьт өдрийн дагуу шинжилгээнд хамрагдах;
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл Дэлгэрэнгүй...